СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2015
Судалгааны нэр: ​Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 95-р конвенцид нэгдэн орох боломжийн шинжилгээ
Судалгааны төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Судалгааны товч тайлбар: Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Цалин хөлсийн хамгаалах тухай" 95-р конвенцид Монгол Улс нэгдэн орох боломжийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчинтой харьцуулан шинжлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Төрийн албан хаагчийн тухай, Гэр бүлийн тухай хуулиудыг "Цалин хөлсийн хамгаалах тухай" 95-р конвенцийн зүйл заалтуудтай харьцуулж шинжилгээний ажлыг гүйцэтгэлээ. ОУХБ-ын гишүүн улс орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр, хүн амын тоогоор олон, газар нутгийн хэмжээгээрээ том болон буурай хөгжилтэй, хүн амын тоогоор цөөн, газар нутгийн хэмжээгээр бага улс орныг эрэмбэлэн харьцуулж дараах дүгнэлтэд хүрлээ.
Хавсралт файл: Файл харах
 Буцах