СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2013
Арга зүйн нэр: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал
Арга зүйн төрөл: Хүн ам
Арга зүйн товч тайлбар: Хүн амын амьжиргааны түвшин, ялангуяа ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын жишиг аргачлалд нийцүүлэн, үндэсний онцлогийг тусгасан нэгдсэн аргачлалаар тодорхойлж, бодлого боловсруулагч, судлаач, шинжээч нарыг холбогдох мэдээллээр хангахад энэхүү аргачлалын зорилго оршино. Хүн амын аж байдлын талаарх эдийн засгийн хэмжигдэхүүнүүдийг ядуурлын дүн шинжилгээнд ашиглахын тулд, мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн ядуурлын хэмжигдэхүүнүүдийг үндэс болгодог. Мөнгөн дүнгээр илэрхийлж байгаа энэхүү үзүүлэлтүүд нь хүн амын аж байдлын бүх талын хүрээг хамарч чадахгүй ч амьжиргааны түвшний үнэлгээний үндсэн гол хэсгийг илэрхийлнэ. Ядуурлын байдлыг мөнгөн дүнгээр илэрхийлж тодорхойлох нь хүний амьдралын материаллаг байдлын түвшин дээр үндэслэнэ. Энэ арга зүй, хэмжигдэхүүнүүд нь хэрэглэгчдэд ашиглахад ойлгомжтой, үндэслэлтэй, тоон мэдээллээр баталгаажсан байх боломжийг агуулсан байдаг.
Хавсралт файл: Файл харах
 Буцах