СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2014
Арга зүйн нэр: Хүн амын амжиргааны доод түвшинг тодорхойлох аргачлал
Арга зүйн төрөл: Нийгмийн хамгаалал
Арга зүйн товч тайлбар: Монгол Улсын Их хурлаас 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр баталсан Монгол Улсын "Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай" хуулийн 5 дугаар зүйлд ". . . хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн газар тодорхойлно" гэж заасны дагуу 1999 оноос эхлэн Үндэсний Статистикийн Хорооноос "Хүн амын амьжиргааны доод түвшин"-г бүсийн ялгавартайгаар жил бүр тодорхойлон зарлаж байна. Хүн амын амьжиргааны доод түвшин нь нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болон хэрэглэгддэг. Хүн амын амьжиргааны доод түвшинг тооцох аргачлалыг ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалтай уялдуулах, олон улсын жишиг аргачлалд нийцүүлэн үндэсний онцлогийг тусгасан нэгдсэн аргачлалаар тодорхойлох шаардлагын үүднээс энэхүү аргачлалыг шинэчлэн боловсруулж байна.
Хавсралт файл: Файл харах
 Буцах