СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2009
Арга зүйн нэр: Бодит цалингийн индексийг тооцох аргачлал
Арга зүйн төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Арга зүйн товч тайлбар: Бодит цалингийн индекс (БЦИ) нь ажиллагчдын орлогын ерөнхий түвшингийн өөрчлөлтийг харуулах үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтийг нийгэм, эдийн засгийн бодлогын хяналт, хэрэгжилт, ялангуяа хөдөлмөрийн нөөцийн талаар бодлого төлөвлөлт, ашиглалт, цалингийн хэмжээг тогтоох, нийгмийн даатгал, хөдөлмөрийн зардал зэрэг хөдөлмөр эрхлэлтийн холбогдох асуудлыг тодорхойлох, боловсруулахад суурь мэдээлэл болгон ашиглана. Энэхүү үзүүлэлт нь бодит цалингийн өөрчлөлтийг салбараар, ажил мэргэжлийн ангиллаар, байгууллагын төрлөөр харуулна. Бодит цалингийн индекс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага(ОУХБ)-аас зөвлөмж болгосон хөдөлмөрийн зах зээлийн түлхүүр 20 үзүүлэлтийн нэг бөгөөд бодит цалин нь тухайн үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн ажил, орлогын түвшинг илэрхийлж, ажиллагчдын худалдан авах чадварыг харуулах гол үзүүлэлт юм. Энэхүү аргачлалд БЦИ–ийг тооцоход ашиглах үзүүлэлтийн ойлголт, тодорхойлт, зарчим, мэдээллийн эх үүсвэр, тооцох арга зүйг тусгав.
Хавсралт файл: Файл харах
 Буцах