СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Он: 2012
Арга зүйн нэр: Ажил эрхлэлтийн зардлын индекс тооцох аргачлал
Арга зүйн төрөл: Хөдөлмөрийн зах зээл
Арга зүйн товч тайлбар: Ажил эрхлэлтийн зардлын индекс нь ажил эрхэлсний хөлс болгож аж ахуйн нэгж, байгууллагаас ажиллагчдад олгож буй цалингийн болон цалингийн бус зардал буюу ажил эрхлэлтийн нийт зардлын өөрчлөлтийг судлах зорилготой юм. Энэхүү аргачлалыг Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 10 дугаар бага хурлаар батлагдсан Ажлын цагийг хэмжих талаарх тогтоол (1962 он), Хөдөлмөрийн статистикчдын олон улсын 11 дүгээр бага хурлаар батлагдсан Ажил эрхлэлтийн зардлын статистикийн талаарх тогтоол (1966 он), Европын холбооны парламент болон Европын холбооны зөвлөлийн 450/2003 тоот журам (2003 он) зэрэгтэй ялдууулан боловсруулав. Ажил эрхлэлтийн зардлын индексийг тооцсоноор ажил эрхлэлтийн зардал, түүний бодит өсөлт/бууралтыг тодорхойлох, дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоход шаардлагатай тоо мэдээг гаргах, түүнчлэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой.
Хавсралт файл: Файл харах
 Буцах