Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй бодлогын талаар олон нийтийн санал бодол" судалгааны талаар

05/04/2017
by Жаргалсайхан Админ

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам" эмхлэн байгуулагдсанаас хойш салбарын бодлогод нөлөөлсөн олон хууль, журам, тушаалыг бэлтгэн, батлуулж, хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр журам, дүрмүүдийн хэрэгжилтийн талаар олон нийт хэрхэн хүлээн авч, ойлгож, үнэлэн дүгнэж буйг тодруулж, цаашид хэрэгжүүлэх салбарын бодлогод тэдний санал бодлыг тусган ажиллах хэрэгтэй байгаа тул энэ ажлын хүрээнд "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт" нь "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам"-ны хэрэгжүүлж буй бодлогын талаар олон нийтийн санал бодол" судалгааг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэж байна. Судалгааны ажлын хүрээнд мэдээлэл цуглуулалтын ажил явагдаж байна.