Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга

02/07/2018
by Мөнхтулга Админ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь салбарын яамны дэргэд хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх судалгаа, шинжилгээний ажил хийж, бодлого боловсруулагч, хэрэглэгч, судлаачдыг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Тус институтээс 2017 онд гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын тайлан, үр дүнг танилцуулах ажлыг 2018 оны 1 дүгээр сараас эхлэн  бодлого боловсруулагч, хэрэглэгчдэд танилцуулж эхлээд байна.
Өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулгын хүрээнд “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”, “Цалин хөлсний бүтцийн судалгаа”, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, “Ажил олгогчоос ажилтанд тавих шаардлагын судалгаа”, “Залуучуудын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдлын судалгаа”, мөн хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны нийлүүлэлтийн таамаглал зэрэг судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцууллаа.