Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

ӨМНӨ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСААД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛ АВЧ БОЛНО

01/10/2018
by Мөнхтулга Админ
Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор авч буй арга хэмжээний хүрээнд Монголбанк болон ХААН банк, Төрийн банкнаас авах арга хэмжээний хүрээнд тэтгэврийг зуун хувь барьцаалдаг зээлийн нөхцөл дээр нэг өөрчлөлт оруулсан. Тэтгэвэр бол ахмадуудын сарын амьжиргааг залгуулах нэг эх үүсвэр байдаг. Тиймээс тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүгийн төлбөрт төлүүлж, үлдсэн 30 хувийг тэтгэвэр авагчийн гар дээр үлдээх ёстой. Ингэснээр тэтгэвэр авагч энэ мөнгөөрөө амьдралаа залгуулахад нь нэмэртэй. Ахмадуудынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байгаа уг арга хэмжээ энэ сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ. Одоо тэтгэврийн зээлтэй байгаа ахмадуудын хувьд өмнөх зээлээ төлчихөөд нөхцөл нь дээрдсэн тэтгэврийн зээлд орж болно.