Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; pgsql has a deprecated constructor in C:\ms4w\Apache\htdocs\modules\pgsql.class.php on line 2
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт

“Хүүхдийн эрх, хамгааллын тухай ойлголт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.



  Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгч” үндэсний чуулганыг 2022 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн ажилтнуудын хүүхдийн эрх, хамгааллын талаарх ойлголт мэдээллийг сайжруулах, харилцан санал солилцох зорилгоор байгууллагын хүрээнд “Хүүхдийн эрх, хамгааллын тухай ойлголт” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 5 давхрын хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтийн нийт ажилтнууд оролцсон ба 14 цагаас эхэлж 16 цаг хүртэл үргэлжлэв.



  Хөтөлбөрийн дагуу хэлэлцүүлгийг нээж ХНХСИ-ийн захирал Б.Батбаатар үг хэлж, “Төрөөс хүүхдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Тамгын газрын дарга С.Чулуунцэцэг, “Хүүхдийн эрхийн талаарх хууль эрх зүйн ойлголт тодорхойлолт, байгууллагын хэмжээнд авч хэрэгжүүлдэг үйл ажиллагаа” сэдвээр хүний нөөцийн мэргэжилтэн Д.Цэрэндүзээ, “Хүүхэдтэй холбоотой статистик тоон мэдээлэл” сэдвээр ХАХБСС-ын эрдэм шинжилгээний ажилтан М.Мичидмаа нар тус тус илтгэл тавилаа.





    Хэлэлцүүлгээр нийт оролцогчдын дунд хүүхдийн эрх, хамгааллын талаарх үзэл бодлоо хуваалцаж тулгарч буй асуудлууд болон түүний гарц шийдлийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос 8 хүн саналаа хэлж гарц гаргалгааг ярилцсан. Хэлэлцүүлгийн дараа байгууллагын эцэг эхийн зөвлөлийг байгуулах ажлыг зохион байгуулж хамт олноор хэлэлцэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар сонгосон. Хэлэлцүүлгийн төгсгөлд ХНХСИ-ийн захирал Б.Батбаатар хааж үг хэлж хэлэлцүүлгийг дүгнэсэн ба байгууллагын зүгээс эцэг эхийн зөвлөлийг бүх талаас нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.





ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ