Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; pgsql has a deprecated constructor in C:\ms4w\Apache\htdocs\modules\pgsql.class.php on line 2
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт

Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг хүлээн авлаа



  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, зохицуулалтын шийдвэр гаргахад шинжлэх ухааны үндэслэл тооцоо, судалгаатай байх боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулан Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг боловсруулан дууссан байна.

  Системийн динамик загварыг ШУТИС-ийн багш, дэд профессор Б.Ууганбаяр ахалсан зөвлөх баг боловсруулж, ажилласан бөгөөд ХНХЯ-ны харъяа ХНХСИ-ийн удирдлага, ажилтнуудад уг загвараар хийсэн тооцоо, мэдээллийг танилцуулан загварыг хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Алтантулга,хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хууль тогтоомж хариуцсан ахлах шинжээч Ц.Алтанцацрал болон ХНХСИ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар, тамгын газрын дарга С.Чулуунцэцэг, секторын эрхлэгч нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, зөвлөх багийн бүрэлдэхүүн оролцлоо.





ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ