Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; pgsql has a deprecated constructor in C:\ms4w\Apache\htdocs\modules\pgsql.class.php on line 2
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт

Уулзалт зохион байгуулагдлаа.



  ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай хамтын ажиллагааны хүрээнд санал солилцох уулзалт 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа.

  Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал Б.Батбаатар, Тамгын Газрын Дарга С.Чулуунцэцэг, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, МҮЭ-ийн холбооны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дээд сургуулийн захирал Г.Баярмаа, Хөдөлмөр, сургалт, судалгааны төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Насанжаргал, багш арга зүйч Л.Бямбасүрэн нар оролцоо.



  Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат , Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал Б.Батбаатар нар мэдээлэл хийж, санал солилцож, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр салбар бүрд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар бодлогод дэмжлэг үзүүлэх шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлуудыг хийх, хамтран ажиллах, мэдээллийг ил тод хүргэхэд анхаарч, хоёр байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээ, уялдаа холбоо, гарч байгаа бодит үр дүнгийн талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган, 2022 онд хамтарч ажиллахаар тохирлоо.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ