“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА”-НЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА


Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар урт, дунд, богино хугацаанд баримтлах бодлогуудын хэрэгжилтийг хангаж, албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах шинэ бодлого төлөвлөж хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бий болгох, мөн COVID-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлсэн нөлөөллийг тодруулах зорилгоор “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г гүйцэтгэсэн юм.





Уг ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт нь судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн, урьдчилсан үр дүнгийн хэлэлцүүлэг, бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжийг тусган судалгааны тайланг боловсруулж дуусгалаа.

Энэхүү судалгааны үр дүнг мэргэшсэн экспертүүд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдэд танилцуулах, зөвлөлдөх цахим хэлэлцүүлгийг 2021.12.27 өдөр зохион байгууллаа.





Хэлэлцүүлгийн зорилго нь судалгааны үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлууд болон энэ чиглэлийн судалгаа дахин хийхэд судлаач, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох зорилготой юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж уригдсан зочид бүрээс COVID-19 түргэвчилсэн шинжилгээ авсан бөгөөд бүгд сөрөг хариу илэрсэн болно.



ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана