“Судалгааны арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, МҮЭХ-ны хамтын ажиллагааны дагуу хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлуудын талаар мэдээлэл өгөх, судалгааны арга зүй, шаардлагатай техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг танилцуулах “Судалгааны арга зүй” сургалтыг зохион байгууллаа.



Сургалтад ХНХЯ-ны ХНХ-ын Судалгааны институтийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар, Тамгын газрын дарга С.Чулуунцэцэг болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ,МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Хөдөлмөр, сургалт судалгааны төвийн дарга М.Ганаа, МҮЭ-ийн холбоодын судалгаа хариуцсан орон тооны ажилтан, ХНХДС, ерөнхий зөвлөлийн ажлын алба, ХССТ-ийн багш нар оролцов. Сургалтын төлөвлөгөөний дагуу ХНХСИ-ийн ажлын хэсгийн ахлагч С.Чулуунцэцэг ХНХСИ-ийн танилцуулга, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын танилцуулгыг хийж НХБСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэтуяа “Судалгааны арга”, мэдээллийн технологийн секторын эрхлэгч Д.Мөнхтулга “Судалгааны программууд судалгаанд ашиглах арга зүй” сэдвээр сургалт орлоо. Мөн судалгааны программ хангамж ашиглах дадлага ажиллуулсан. Сургалтын төгсгөлд хоёр байгууллага цаашид судлаачийг дадлагажуулах, хоёр байгууллагын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана