“АСЕАН + 3 УЛСЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ФОРУМ” зохион байгуулагдлаа



Дэлхийн банк болон БНСУ-ын Засгийн газар хоорондын түншлэлийн хүрээнд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Хүний нөөцийн хөгжлийн алба болон Дэлхийн банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн албан ёсны олон талт чуулганы энэ жилийн ээлжит чуулган “АСЕАН + 3 улсын Хүний нөөцийн хөгжлийн форум - Ногоон, бат суурьтай, хүртээмжтэй өсөлтийн төлөө “ Ур чадварын хөгжлийг дэмжин эдийн засгаа илүү өгөөжтэй сэргээх” сэдэвтэйгээр 2021 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Форумд Дэлхийн банк, Монгол, БНСУ, Тайланд, БНХАУ-ын төлөөллүүд оролцсон ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн холбогдох хүмүүс оролцлоо.

Ковид-19 цар тахлын дараах үеийн ур чадварын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээнээс олж авсан сургамж, цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог хэрхэн ногоон, бат суурьтай, хүртээмжтэй байдлаар хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулахад форумын зорилго чиглэгдсэнээрээ энэ удаагийн форум онцлогтой болсон.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана