“ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ-2021” үндэсний чуулган зохион байгуулагдлаа.





Чуулганы нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын Их Хурлын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцож үг хэллээ.

Чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс Захирал Б.Батбаатар оролцлоо.

Чуулганы гол зорилго 2018 оны Тогтвортой хөгжлийн зорилго болох ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулахад оршино.





БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана