Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана








Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталдаг дүрэм журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад танилцуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн үйлчилгээг цахимжуулахыг чухалчлан, ил тод, хүртээмжтэй байдлыг ханган, хүнд сурталгүй яам болохыг зорьж ажиллаж байгаагаа онцолсон. Мөн салбарын хэмжээнд хийгдэж байгаа дотоод хяналт, шалгалтын үр дүнгийн талаар товч танилцуулж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон байдал, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлаар хийсэн шалгалтын явцын тайлангийн талаар танилцууллаа.

Улмаар салбарын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, хамтарсан хяналт шалгалтад Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оруулах саналаа илэрхийлэв.

Эх сурвалж: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана