“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА”-НЫ ҮР ДҮНГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.



Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтыг гүйцэтгэж, тайлангийн төслийг боловсруулаад байна.



Энэхүү судалгаа нь төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах шинэ бодлого төлөвлөн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бий болгох, Ковид-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлсэн нөлөөллийг тодруулах замаар төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын төлөвлөлт, хэрэгжилтэд шаардлагатай мэдээллийг бий болгох зорилготой юм. Судалгааны урьдчилсан үр дүнг 7 дугаар сарын 5-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОУХБ-ын холбогдох мэргэжилтнүүд, олон улсын болон үндэсний зөвлөхүүд, мэргэшсэн экспертүүд, төрийн байгууллагуудын болон үндэсний 3 талт хорооны төлөөлөл, эрдэмтэн судлаачдад танилцуулан хэлэлцүүлж, харилцан санал солилцож, зөвлөмж авлаа. Хэлэлцүүлгийн арга хэмжээг нээж ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал Б.Батбаатар, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа нар үг хэлсэн ба “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны аргазүй болон хөдөлмөрийн нөхцөл, албан болох шилжилтийн бэрхшээл, боломж, Албан бус хөдөлмөр эрхлэлт дэх төрөөс баримталж буй бодлогын талаархи санаа бодол, цар тахлын нөлөө сэдэвт илтгэлүүд тавигдлаа.




ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ



БУСАД МЭДЭЭ

04/13/2021
ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
04/13/2021
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
04/13/2021
АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
04/05/2021
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс цахимд бүртгүүлсэн данс руу шууд олгож эхэллээ.
04/02/2021
ӨНӨӨДӨР АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР
03/29/2021
Даатгуулагч та цахимаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хянах, тодорхойлолт, лавлагаа авах боломжтой
03/26/2021
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр хувийн хэвшил хамтран ажиллаж байна
03/25/2021
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Та тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөрэй
03/15/2021
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой
03/11/2021
www.ehalamj.mn системд 4 үйлчилгээ шинээр нэмэгдлээ