“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА”-НЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЯВАГДАЖ БАЙНА.



    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, албан бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулан гүйцэтгэж байна.

    Энэхүү судалгааны үр дүнгээс албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөв байдал, хүндрэл бэрхшээлийн тодорхойлохоос гадна албан бусаас албан эдийн засагт шилжих шилжилтийг дэмжих зорилгоор албан бус эдийн засагт ажиллагчдад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлох арга хэмжээнүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бий болгох юм.

    Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажил 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар явагдаж байгаа бөгөөд “ Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас цахимаар буюу судалгааны холын зайн арга болох утсаар авах асуулгын аргаар мэдээлэл цуглуулалтыг хийж байна. Иймд судалгааны түүвэрт сонгогдсон хувиараа бизнес, ажил үйлчилгээ эрхлэгчид “Статистикийн хууль”-ийн 9 дүгээр зүйлийн Статистикийн мэдээлэгчийн эрх, үүргийн дагуу үнэн зөв мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ



БУСАД МЭДЭЭ

04/13/2021
ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
04/13/2021
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
04/13/2021
АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
04/05/2021
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс цахимд бүртгүүлсэн данс руу шууд олгож эхэллээ.
04/02/2021
ӨНӨӨДӨР АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР
03/29/2021
Даатгуулагч та цахимаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хянах, тодорхойлолт, лавлагаа авах боломжтой
03/26/2021
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр хувийн хэвшил хамтран ажиллаж байна
03/25/2021
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Та тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөрэй
03/15/2021
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой
03/11/2021
www.ehalamj.mn системд 4 үйлчилгээ шинээр нэмэгдлээ