БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудад зориулсан вэбсайт нээгдлээ.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн seoulcenter.mlsp.gov.mn вэбсайт нээгдлээ.

Энэхүү цахим хуудас нь БНСУ–д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хоёр хэл дээр хүргэнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар сар тутмын статистик мэдээллийг инфографикаар нээлттэй хүргэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, яамдууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газар, агентлагуудын цахим холбоосууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал зэрэг олон хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо.

Тус цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийн seoulcenter.mlsp.gov.mn вэбсайтын “Өргөдөл илгээх” гэсэн хэсэгт өргөдлийн төрөл, дэлгэрэнгүй агуулгаа оруулж, холбогдох зураг, баримтуудаа файл хэсэгт хавсаргаад илгээхэд болно.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэхүү вэбсайтаар монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх зорилгын хүрээнд бэлтгэн хүргэдэг “Монгол хүний хөгжил” цуврал подкаст, улирал тутмын “Нэг цэг” сэтгүүлийн цахим хувилбар зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой.


Эх сурвалж: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

01/19/2021
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
01/14/2021
“Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г хийхээр бэлтгэж байна
01/11/2021
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
01/06/2021
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэллээ
01/04/2021
Ирэх онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бодлогын шинэчлэлийн хүрээнд хийх зарим ажлыг танилцуулж байна
12/31/2020
МЭНДЧИЛГЭЭ
12/31/2020
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэн, баталлаа
12/30/2020
“Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав
12/23/2020
НҮБ-ын Хүн амын сангаас байнгын асаргаатай, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүллээ
12/17/2020
“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.