2021 оны 01 сараас 07 сар хүртэл ажил олгогч, даатгуулагч нь зөвхөн тэтгэврийн даатгалын 8.5 хувийн шимтгэлийг төлнө



КОВИД-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн хүндрэлийг шийдэх нэг арга хэмжээ болгож УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталсан.

Дээрх хуулийн үйлчлэлд төрийн байгууллагаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хамрагдаж байна.

Хуулийн дагуу:

  • 2020 оны 04 сараас 2020 оны 10 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн.
  • 2020 оны 10 сараас 2021 оны 01 сар хүртэл 3 сарын хугацаанд зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 5 хувиар төлж, бусад даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдсөн.
  • 2020 онд хэрэгжүүлсэн шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд урьдчилсан байдлаар 38.4 мянган ажил олгогч, 571 мянган даатгуулагч хамрагдаж, нийт 710.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгджээ.
  • 2021 оны 01 сараас 2021 оны 07 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагч нь зөвхөн тэтгэврийн даатгалын 8.5 хувийн шимтгэлийг тус бүр төлөх ба бусад төрлийн шимтгэлээс чөлөөлөхөөр зохицуулсан. Энэ хугацаанд нийтдээ 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм.


Эх сурвалж: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

01/19/2021
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
01/14/2021
“Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г хийхээр бэлтгэж байна
01/11/2021
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
01/06/2021
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэллээ
01/04/2021
Ирэх онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бодлогын шинэчлэлийн хүрээнд хийх зарим ажлыг танилцуулж байна
12/31/2020
МЭНДЧИЛГЭЭ
12/31/2020
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэн, баталлаа
12/30/2020
“Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав
12/23/2020
НҮБ-ын Хүн амын сангаас байнгын асаргаатай, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүллээ
12/17/2020
“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.