ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГ СЭРГЭЭН БАЙГУУЛАХААР ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭЭ



Монгол Улсын нийт хүн амын 36.8 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдний 35.0 хувь нь өсвөр насны хүүхдүүд. Тэдэнд чиглэсэн хөгжлийн үйлчилгээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин хангалтгүй байгаа нь тэднийг гэмт хэрэг зөрчил үйлдэх, гэмт хэрэгт холбогдох, гэрч хохирогч болох, цахим донтолт, цахим орчинд хүчирхийлэлд өртөх шалтгааны нэг болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 02 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр тогтоолоор “Хүүхдийн төлөө санг сэргээх асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулах”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгосон.

Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын 2021.01.20-ны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр дэмжигдлээ.

Тус хууль батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэх юм.

Эх сурвалж: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

01/19/2021
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
01/14/2021
“Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г хийхээр бэлтгэж байна
01/11/2021
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
01/06/2021
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэллээ
01/04/2021
Ирэх онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бодлогын шинэчлэлийн хүрээнд хийх зарим ажлыг танилцуулж байна
12/31/2020
МЭНДЧИЛГЭЭ
12/31/2020
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэн, баталлаа
12/30/2020
“Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав
12/23/2020
НҮБ-ын Хүн амын сангаас байнгын асаргаатай, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүллээ
12/17/2020
“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.