“Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г хийхээр бэлтгэж байна



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г үндэсний хэмжээнд хийхээр бэлтгэж байна.

Уг ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр судалгааны удирдамж, асуулгын хуудсыг эцэслэн боловсруулахад чиглэсэн цахим уулзалтыг зохион байгууллаа.



Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОУХБ-ын холбогдох мэргэжилтнүүд, олон улсын болон үндэсний зөвлөхүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн судалгааны баг оролцов.

Уулзалтаар судалгааны түүвэр, түүврийн дизайн, түүврийн хэмжээ болон судалгааны асуулга, үндсэн ойлголтуудын талаар хэлэлцэж, оролцогч талууд судалгааны бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ



БУСАД МЭДЭЭ

01/21/2021
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГ СЭРГЭЭН БАЙГУУЛАХААР ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭЭ
01/19/2021
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
01/11/2021
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
01/06/2021
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэллээ
01/04/2021
Ирэх онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бодлогын шинэчлэлийн хүрээнд хийх зарим ажлыг танилцуулж байна
12/31/2020
МЭНДЧИЛГЭЭ
12/31/2020
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэн, баталлаа
12/30/2020
“Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав
12/23/2020
НҮБ-ын Хүн амын сангаас байнгын асаргаатай, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүллээ
12/17/2020
“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.