“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс ОУХБ-ын Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр 2021 онд “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г Монгол Улсын хэмжээнд хийх санал, санаачилга гарган хамтран ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд судлаачдын баг болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудын чадавх бэхжүүлэх, зөвлөлдөх цахим сургалт, семинарыг 2020 оны 12 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд ОУХБ-ын мэргэжил, арга зүйн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.



Сургалт, семинарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагууд, Үндэсний статистикийн хороо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон холбогдох бусад байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцлоо.

Сургалтаар албан бус хөдөлмөр эрхлэлт, түүнтэй холбоотой ойлголт, тодорхойлолтын талаарх оролцогчдын мэдлэгийг гүнзгийрүүлэх, КОВИД-19 цар тахлын үед албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлж буй нөлөөлөл, түүнийг судалж буй арга, хандлага, бусад улсын туршлагаас суралцаж, хөдөлмөр эрхлэлтийн албан бус хэлбэрээс албан салбарт шилжих боломжийн талаар нээлттэй хэлэлцсэн юм.



Семинарын эхний өдөр Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх олон улсын тодорхойлолт, бодлогын ач холбогдол, Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, Албан бус хөдөлмөр эрхлэлтийг судлахад тулгардаг бэрхшээл, шийдвэрлэх арга зам, КОВИД-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийг судалж буй хандлага, олон улсын туршлага;

Хоёр дахь өдөр: КОВИД-19 цар тахлын үед албан бус хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлд бусад улс орнууд хэрэгжүүлж буй туршлага, Монгол дахь албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлд ХНХЯ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон судалгааны мэдээлэл цуглуулах алтернатив аргууд, Албан бус хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас хүлээгдэж буй үр дүнг тус тус хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зохицуулагч П.Болормаа болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал Б.Батбаатар нарын албаны хүмүүс “Ковид-19 цар тахлын улмаас урьд өмнө байгаагүй хүнд нөхцөл байдал үүсэж, эдийн засаг болон нийгмийн сөрөг үр дагаврууд бий болж, цаашдаа энэ байдал хэвээр үргэлжлэх хандлагатай байгаа энэ цаг үед албан бус эдийн засгийн салбарын төлөв байдал манай оронд ямар түвшинд байгаа, цаашлаад албан бусаас албан салбарт шилжих боломжийг бүхэлд нь судалж, тэдэнд чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах өндөр ач холбогдолтойг онцолж дүгнэсэн юм.





БУСАД МЭДЭЭ

01/21/2021
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГ СЭРГЭЭН БАЙГУУЛАХААР ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭЭ
01/19/2021
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
01/14/2021
“Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г хийхээр бэлтгэж байна
01/11/2021
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
01/06/2021
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хууль энэ сараас хэрэгжиж эхэллээ
01/04/2021
Ирэх онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бодлогын шинэчлэлийн хүрээнд хийх зарим ажлыг танилцуулж байна
12/31/2020
МЭНДЧИЛГЭЭ
12/31/2020
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэн, баталлаа
12/30/2020
“Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав
12/23/2020
НҮБ-ын Хүн амын сангаас байнгын асаргаатай, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүллээ