Тусгаарлалтаас гарсан жолоочоос халдвар илэрч, Улаанбаатарт 3 хоног хөл хорио тогтоолоо



Улсын онцгой комисс дөнгөж сая яаралтай хуралдлаа. 21 хоногийн тусгаарлалтаас гэрийн ажиглалтад шилжээд байсан тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь ковид 19 халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд УОК-ын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийг хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийх үүднээс ийм арга хэмжээ авч байгааг Шадар сайд Я.Содбаатар анхаарууллаа.

Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр

- Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлана, орох хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй

- Бүх төрлийн үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож байна

- Бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд цуцалж байна

- Нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж, өглөө 06-10 орой 17-21 буюу ажил цуглах, тарахад цагт иргэдэд үйлчлэхээр болжээ.



МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ, ГАРАА УГААЯ



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана