COVID-19 эсрэг хамтдаа



Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 171 дүгээр тогтоол, “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ, ГАРАА УГААЯ” 2 дугаар аяныг зохион байгуулах тухай Улсын онцгой комиссын 04 тоот албан даалгаврын хэрэгжилтийг ханган, зохион байгуулах ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ, ГАРАА УГААЯ” 2 дугаар аянд нэгдэж байна. Энэ ажлын хүрээнд байгууллагын хэмжээнд хийх ажлын төлөвлөгөө боловсруулан баталлаа.

Короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны 2 дугаар сараас эхлэн байгууллагын хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан өнөөдрийг хүртэл төлөвлөгөөний дагуу ажлуудаа зохион байгуулж, хяналт тавьж ажилласаар ирсэн.

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу байгууллагын удирдлагын зөвлөл шуурхай хуралдан, хүн бүрд халдвар хамгаалалтын дэглэмийг чанга сахиулан ажиллах үүрэг даалгавар өглөө. Манай байгууллагын зүгээс нийт иргэдийг маскаа зүүж, гараа ариутган, халдвар хамгаалалтын дэглэмийг сахин ажиллахыг уриалж байна.



МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ, ГАРАА УГААЯ



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана