НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.


1.Ажлын байрны нэр: Программист /програм хөгжүүлэгч/

Ажлын байрны зорилго: Байгууллагын дотоод хэрэгцээ, судалгаа шинжилгээний ажилд зориулсан программ боловсруулах, хөгжүүлэлт хийх.

Ажлын байрны үндсэн зорилт:
  • Байгууллагын веб хуудасны эх кодыг сайжруулах;
  • Байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажлуудад тохирсон программ боловсруулах;
  • Байгууллагын хэмжээнд хийгдсэн судалгааны, шинжилгээний ажлуудын статистик, тоон мэдээллээр мэдээллийн сан үүсгэх.
Тавигдах шаардлага:
  • Боловсрол: Мэдээллийн технологи, систем, программ хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжил: Программист, Мэдээллийн системийн инженер;
  • Туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх. Судалгааны программ, мобайль аппликэйшн хөгжүүлж байсан бол давуу тал болно.

  • Ур чадвар:
    • Python, Java, PHP, HTML хэлний өндөр мэдлэгтэй байх;
    • Django, Spring технологийн өндөр мэдлэгтэй байх;
    • MySQL 5.x болон Oracle 11g/12c мэдээллийн сангууд дээр ажиллах чадвартай байх;
    • Census Bureau CSPro программ дээр судалгааны программ бичиж байсан бол давуу тал болно;
    • Багаар ажиллах чадвартай байх;
    • Харилцааны соёлтой, зөв хандлагатай байх;


    2.Ажлын байрны нэр: Математик загварчлалын мэргэжилтэн

    Ажлын байрны зорилго: Хөдөлмөрийн зах зээлийн болон бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үнэлгээ, нөлөөллийн судалгааны арга, аргачлалыг хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах.

    Ажлын байрны үндсэн зорилт:
    • Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх;
    • Хөдөлмөрийн зах зээлийн загварчлал, таамаглалын тооцоолол хийх;
    • Эрдэм шинжилгээний бүтээл, сэдэвчилсэн нийтлэл, санал зөвлөмж боловсруулах, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах.

    Тавигдах шаардлага:
    • Боловсрол: Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
    • Мэргэжил: Эдийн засагч, Статистикч, Математикч;
    • Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх.

    • Ур чадвар:
      • Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
      • MS excel, SPSS, Stata, CSPro судалгааны программуудаас ашигладаг байх;
      • Багаар ажиллах чадвартай байх;
      • Тоо мэдээлэлд анализ хийх, шинжлэх, дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай байх;
      • Харилцааны соёлтой, зөв хандлагатай байх;


      Бүрдүүлэх материал:
      1. Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар;
      2. Зураг 4*6 хэмжээтэй;
      3. Дипломын хуулбар;
      4. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
      Хүлээж авах хугацаа: 2018 оны 1 дүгээр сарын 18-аас 30-ны өдөр хүртэл
      Хүлээж авах газар: Хан-уул дүүрэг, 2-р хороо, Хөдөлмөрийн ордон, 5 давхар
      Холбоо барих утас: 77111331 /а/
      Веб хуудас: www.rilsp.gov.mn






БУСАД МЭДЭЭ

04/22/2019
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
03/19/2019
Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ
02/21/2019
МАЛЧДЫН АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА
02/15/2019
ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА
02/11/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА
01/30/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
12/25/2018
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
12/24/2018
ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
11/20/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
10/14/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/17/2018
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!