ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах талаар банкуудтай санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар болсон. Хэдийгээр энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай их явсан ч иргэдэд асууж тодруулах зүйлс олон байгаа бололтой. Нийгмийн даатгалын сангаас 381 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байгаагийн 230 мянга нь 690 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа бий. Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулснаар одоо хоёр зэрэгцээ тэтгэврийн зээлийн үйлчилгээ явж байгаа билээ. Нэг нь жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай. Нөгөөх нь зургаан сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй. Гэвч хүү багатай, богино хугацааны зээлийг нийт тэтгэвэр авагчдын наймхан хувь нь авсан байгаагаас иргэд зээлийн хүүг бууруулахын зэрэгцээ хугацааг нь уртасгахыг хүсээд байна гэсэн дүгнэлт хийж Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах чиглэл өгсөн. Тиймээс Монголбанк, манай нийт ахмадуудын 92 хувь нь тэтгэврээ авдаг ХААН болон Төрийн банктай нэгдсэн ойлголцолд хүрч санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тодорхой эх үүсвэрийг мөнгөн хадгаламж хэлбэрээр ХААН болон Төрийн банкинд байршуулна. Монголбанкны тухайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор энэ хоёр банкинд байршуулж байгаа чөлөөт үлдэгдлээс заавал нөөцөд байлгах 12 хувийн эх үүсвэрийг татаж авахгүй байх юм. Ингэснээр байршуулж байгаа мөнгө маань арилжааны банкиндаа зуун хувь очно. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг буурах бодит эх үүсвэр болно гэж үзсэн. Тэтгэврийн зээлийн хүүг гурван функтээр буулгаад жилийн 12 хувийн хүүтэй болгож, хугацааг нь уртасгана. Өөрөөр хэлбэл, энэ сарын 16-наас ХААН болон Төрийн банкнаас нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээл авахад жилийн хүү 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй болж байгаа юм.







БУСАД МЭДЭЭ

04/22/2019
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
03/19/2019
Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ
02/21/2019
МАЛЧДЫН АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА
02/15/2019
ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА
02/11/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА
01/30/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
12/25/2018
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
12/24/2018
ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
11/20/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
10/14/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!