Хүүхэд хамгааллын компакт гэрээг хэрэгжүүлэх албан ёсны нээлт боллоо



Монгол Улс дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхэд худалдаалах гэмт хэрэг болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, улмаар таслан зогсоох хүчин чармайлтыг дээшлүүлэх зорилготой Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх нээлтийн арга хэмжээ боллоо. Уг компакт гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Тэрбээр Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ихээхэн анхаарч, 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг цохон тэмдэглэж, манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 94 бүртгэгдсэний 25 хувийг хүүхэд эзэлж байгааг онцоллоо.

Нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий прокурорын орлогч С.Алимаа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Клечески зэрэг монгол болон америкийн өндөр албан албан тушаалтнууд оролцлоо.

Гэрээг хэрэгжүүлэх байгууллагаар Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ, Азийн сан, Талита Ази зэрэг байгууллагууд шалгарсан.



Child protection compact partnership has officially launched

With the purpose to strengthen capacity of government and civil society organizations to fight all the forms of child trafficking and intensify their efforts to end the trafficking, Child Protection Partnership has officially launched on 27 October 2020, which was signed on 2 April 2020.

H.E.Ariunzaya Ayush, Minister for Labour and Social Protection has participated and made opening remark. Minister A.Ariunzaya has stressed out “Since 2016, the Government of Mongolia has adopted and implemented several laws and policies including Law on Child Right, Law on Combatting against Domestic Violence in order to protect child and family right and prevent from any type of violence. In addition, she emphasized that during the last 10 years, total of 94 human trafficking cases registered and among them children account 25 percent.

Several high-ranking officials including H.E Kh.Nyambaatar, Minister for Justice and Home Affairs, S.Alimaa, Deputy Prosecutor General, U.S. Ambassador to Mongolia Michael Klecheski have participated in the launch.

Civil society organizations Asia Foundation, World Vision, Mongolian Gender Equality Center and Talita Asia was selected to implement the compact agreement.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

10/01/2020
АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
09/23/2020
САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ГАР УТАСНААСАА ХАМРАГДААРАЙ
09/21/2020
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖЛАА
09/14/2020
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан
09/14/2020
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
09/10/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/25/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо
08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана