Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны орчин нөхцөлийг сайжрууллаа



Швейцарын хөгжлийн агентлаг, Европын холбооны хамтарсан санхүүжилтээр “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийг Дэлхийн зөн Монгол ОУБ хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг засварлаж, орчин нөхцөлийг сайжрууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Швейцарын хамтын ажиллагааны агентлагийн Консулын газрын дарга Стефан Бурри, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Пьер-Ив Лукас тус байрны засварын ажлын үр дүн болоод төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



Түр хамгаалах байр нь эрсдэлт нөхцөлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Тус байранд байх хугацаанд хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн, нийгмийн ажлын, хөгжлийн боловсролын холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг.



Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар энэ оны 3-р улирлын байдлаар 648 хүүхэд үйлчлүүлжээ. Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 71 хувь нь үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн шалтгаанаар хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаагийн байгууллагаар дамжин дуудлага өгч ирсэн байна.

Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар 948 хүүхэд, 537 насанд хүрэгч аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээнд хамрагджээ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана
08/06/2020
НҮБ-ын Хүүхдийн сантай, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон халамж үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана
07/31/2020
А.Ариунзаяа: Залуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал
07/22/2020
Инфографик: “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын танилцуулга
07/20/2020
Инфографик: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн танилцуулга
07/08/2020
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ШИНЭ САЙД ТАМГАА ГАРДЛАА
06/19/2020
Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв Нийслэлийн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээгдлээ
06/12/2020
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хангах нь
06/01/2020
ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!