Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо



Иргэн та нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой. Үүний тулд цахимаар хүсэлтээ илгээн өөрийн дансаа халамжийн нэгдсэн системд бүртгүүлээрэй. Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalamj.mn системийг өнөөдрөөс нэвтрүүллээ.



Цахим систем нэвтэрснээр нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдахын тулд өмнө нь олон тооны баримт материал бүрдүүлдэг байсан бол 39 нэр төрлийн баримтыг өөрийн биеэр халамжийн байгууллагад ирж бүрдүүлэх шаардлагагүй боллоо. Тодруулбал, дээрх мэдээллийг төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авах юм.



Цаашид бид бүхий л халамжийн үйлчилгээг цахимжуулах бөгөөд иргэд халамжийн нэгдсэн систем буюу www.ehalamj.mn цахим хуудсанд дансаа бүртгэж, өөрийн бүртгэлээ хийхэд хангалттай. Нийгмийн халамжийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байна.







ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана
08/06/2020
НҮБ-ын Хүүхдийн сантай, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон халамж үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана
07/31/2020
А.Ариунзаяа: Залуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал
07/22/2020
Инфографик: “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын танилцуулга
07/20/2020
Инфографик: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн танилцуулга
07/08/2020
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ШИНЭ САЙД ТАМГАА ГАРДЛАА
06/19/2020
Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв Нийслэлийн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээгдлээ
06/12/2020
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хангах нь
06/01/2020
ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!