НҮБ-ын Хүүхдийн сантай, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон халамж үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн халамжийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тэр дундаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон хялбаршуулахдаа тэнцвэрийг маш сайн барих хэрэгтэй. Хэтэрхий нарийвчилбал алдаа гаргах эрсдэлтэй. Хүүхдийн мөнгийг зөвхөн монголд төдийгүй бусад оронд эв санааны зарчмаар олгож байна. Бид хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, төсөв санхүүг нэмэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй. ХНХЯ нь манай хамгийн чухал хамтрагч билээ. Таны манлайллаар хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Ковид-19 цар тахлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн тоо өссөн нь зөвхөн монголд төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгааг дурдаад халамжийн үйлчилгээг илүү эмзэг бүлэгт чиглүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллах байхдаа хийдэг байсан сар тутмын уулзалтаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр хоёр байгууллага мэдээллээ хурдан шуурхай солилцож, хамтын ажиллагааны зохион байгуулалт сайжрах юм.



Мөн энэ оны 9-р сарын 9-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллага “Хүүхдийн тэтгэмжийг эв санааны нэгдлийн зарчмаар олгох нь” сэдэвт тайлангийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах аж. Уг тайланд Монгол Улс нь жишиг орнуудын нэг хэмээн тодорхойлогдож байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг илтгэгчээр оролцохыг урилаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Хүүхдийн сангийн олон улсын вэб сайт дээр сар бүр Монгол Улсын талаарх сайн үлгэр жишээ болох видео мэдээ сонгогдон цацагдаж байгааг онцлов. Энэ нь Монгол Улсыг дэлхийн нийтийн анхааралд оруулахад томоохон хувь нэмэртэйг хэлж байсан юм.

Эх сурвалж: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ



БУСАД МЭДЭЭ

08/18/2020
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно
08/13/2020
Социологийн тухай товчхон
08/07/2020
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана
07/31/2020
А.Ариунзаяа: Залуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал
07/22/2020
Инфографик: “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын танилцуулга
07/20/2020
Инфографик: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн танилцуулга
07/08/2020
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ШИНЭ САЙД ТАМГАА ГАРДЛАА
06/19/2020
Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв Нийслэлийн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээгдлээ
06/12/2020
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хангах нь
06/01/2020
ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!