Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна.
Аж ахуйн нэгж, байгууллагад:
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах;
- Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх;
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх;
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах;
- Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх;
- Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах;
- Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх;
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах;
- Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх;
- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх;
- Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх;
- Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх;
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх;
- Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх;
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах;
- Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах;
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх;
Ажилчин, албан хаагчдад:
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх;
- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах;
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх;
- Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах;
- Гараа сайтар савандаж угаах;
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх;
- Амны хаалт зүүх;
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх;
- Шүлсээ хаяхгүй байх.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! АЖЛЫН БАЙРАНД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ
Нэг. Нийтлэг зүйл
- 1.1. Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.
- 1.2. Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
- 1.3. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ (100), НЭМҮТ (119) шуурхай мэдээлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
- 2.1. “Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
- 2.2. “Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
- 2.3. “Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Гурав.****Коронавируст халдвар (COVID-19)-****ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ
- 3.1. Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг урьдчилан томилсон байна.
- 3.2. Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ (100), (80086829), (119) дугаарын утсанд дуудлага өгнө.
- 3.3. Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
- 3.4. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
Ойрын хавьтлыг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.
Сэжигтэй тохиолдлыг нөөц хаалгаар гаргана.