ХНХСИ-ийн 2019 оны Сургалт, арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ажилтнуудын чөлөөт цагаараа дурлан хийдэг зүйлийг илрүүлэх, өөрийн бүтээлийг үнэлэх, бусдад сурталчлан таниулах " Авьяасын хур" бүтээлийн уралдааныг зарлан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгууллаа.
Уралдаанд уран зураг, хатгамал, эсгий урлал, шигтгээ, наамал бүтээлүүдээр 13 ажилтан бүтээлээ ирүүлснээс мэргэжилтэн С. Түшигтулгын "Эрийн 3 наадам" хар зургийн бүтээл шилдгээр шалгарч "Батламж", дурсгалын зүйл гардан авлаа.
Тамгын газар