АЖЛЫН БАЙРНЫ ЗАР



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
1. Ажлын байрны нэр: Архив, бичиг хэргийн ажилтан.
2. Ажлын байрны зорилго: Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг дагаж мөрдүүлэх, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын хэрэгжилтийг хангахад оршино.
3. Ажлын байрны үндсэн зорилт:
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын хэрэгжилтийг хангах, байгууллагын архивын ажлын үндсэн зааврын хэрэгжилтийг ханган ажиллах;
  • Баримт бичгийн стандартын хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Иргэдийн санал, өргөдөл гомдлыг хүлээн авах;
  • Байгууллагын хэвлэмэл хуудасны ашиглалт зарцуулалтад хяналт тавих;
  • Байгууллагын архивын үйл ажиллагааны талаар гарсан дүрэм зааврыг баримтлан дотоод журмыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах;
Тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй.
Мэргэшил: Архивч, бичиг хэргийн ажилтан.
Туршлага: 1-ээс доошгүй жил ажилласан байх.
Ур чадвар:
  • Баримт бичиг боловсруулах;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар хамтран ажиллах, зөв хандлагатай, харилцааны өндөр соёлтой байх.
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар:
2. Зураг 4*6 хэмжээтэй
3. Дипломын хуулбар
4. Ажилд орохыг хүссэн өргөдөл
Хүлээж авах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээж авах газар: Хан-уул дүүрэг, 2-р хороо, Хөдөлмөрийн ордон, 5 давхар
Холбоо барих утас: 77111331 /а/



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
Тамгын газар




БУСАД МЭДЭЭ

04/22/2019
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
03/19/2019
Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ
02/21/2019
МАЛЧДЫН АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА
02/15/2019
ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА
02/11/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА
01/30/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
12/25/2018
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
12/24/2018
ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
11/20/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
10/14/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/17/2018
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!