ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ



1. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэ зөвлөх үйлчилгээний зорилго нь 2020 оны хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулалтыг захиалагчаас боловсруулсан судалгааны арга зүйн дагуу хийж, мэдээллийн бааз үүсгэн, гэрээний хугацаанд хүлээлгэн өгөх болно.

3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй;
  • Судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлын хүрээнд бүс нутаг, улсын хэмжээнд мэдээлэл цуглуулалт гүйцэтгэж, судалгааны дүн шинжилгээ хийсэн туршлагатай;
  • Мэдээлэл цуглуулалт хийж гүйцэтгэх хангалттай туршлага бүхий хүний нөөцтэй;
  • Судалгааны багийн ахлах, голлох мэргэжилтнүүд нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар мэргэшсэн, туршлагатай байх. /Нотлох бичиг баримтыг ирүүлэх/
  • Татварын болон нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөргүй байх. /тодорхойлолт ирүүлэх/

4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

5. Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн 09.00-17.00 цагаас хооронд дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр, 5 дугаар давхар,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
Утас: 77121286



БУСАД МЭДЭЭ

04/29/2019
ИРГЭН ТАНЫГ “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА
04/22/2019
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
03/19/2019
Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ
02/21/2019
МАЛЧДЫН АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА
02/15/2019
ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА
02/11/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА
01/30/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
12/25/2018
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
12/24/2018
ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
11/20/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
10/14/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/17/2018
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!