ИРГЭН ТАНЫГ “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА



Олон улсын Хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдаж байна.


Нээлттэй хаалганы өдөрлөгийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын үйлчилгээг цогцоор нь нэг дороос үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа төр захиргааны байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн оролцож байгаагаараа онцлогтой юм.

ӨДӨРЛӨГТ:
  • Тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон сайн дурын даатгалын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ
  • Гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах
  • Зорилтот үйлчлүүлэгч нараас санал асуулга авах, сэргээн засах, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоохийх, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
  • Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг танилцуулах, зусланд амрах эрхийн бичгийн захиалга
  • Зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх
  • Олон Улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг танилцуулах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хувийн бирж, ажил олгогч нар нээлттэй ажлын байр танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийж ажилд зуучлах
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, үйлчилгээ үзүүлэх, төгсөгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах
  • Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх судалгаа, мэдээллийг танилцуулах
  • Бичил бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн гаргах гэх мэт 200 гаруй төрлийн үйлчилгээ арга хэмжээний мэдээллийг олон нийтэд танилцуулна. ИРГЭН ТАНЫГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.




  • БУСАД МЭДЭЭ

    04/22/2019
    ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
    03/19/2019
    Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ
    02/21/2019
    МАЛЧДЫН АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА
    02/15/2019
    ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА
    02/11/2019
    ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА
    01/30/2019
    ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
    12/25/2018
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
    12/24/2018
    ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
    11/20/2018
    "Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
    10/14/2018
    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
    05/04/2018
    ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
    02/07/2018
    ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
    02/07/2018
    “Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
    01/18/2018
    ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
    01/17/2018
    НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
    01/11/2018
    ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
    01/10/2018
    ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
    11/15/2017
    С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
    09/01/2017
    ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
    08/29/2017
    2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!