1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”–ны хүрээнд мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх ажилд зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хүрээнд: Төгсөгчдийн мэргэжил, ур чадварын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт хөдөлгөөн, оролцоонд тулгардаг саад бэрхшээлийг судлан тодорхойлохын тулд захиалагчаас боловсруулсан судалгааны арга зүйн дагуу мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллана.
3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй;
- Судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр 5 – аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн асуудлын хүрээнд улсын хэмжээнд мэдээлэл цуглуулалт гүйцэтгэж, судалгаа, шинжилгээ хийсэн туршлагатай;
- Мэдээлэл цуглуулалт хийж гүйцэтгэх хангалттай хүний нөөц, санхүүгийн чадавхитай байх;
- Судалгааны багийн ахлах, голлох мэргэжилтнүүд нь макро эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг цогцоор нь ойлгох, оношлох мэдлэг туршлагатай, эдийн засаг, нийгмийн ухааны чиглэлээр мэргэшсэн байх.
4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
5. Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цаг хүртэл дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр, 5 дугаар давхар,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
Утас: 77121286