ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг хоёр дахь жилдээ хамрууллаа. Судалгааны зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн, салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид, судлаачдыг тоон мэдээллээр хангахад чиглэгддэг. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Тодруулбал, төгсөгчдийн ХЗЗ дэх өөрчлөлтийг хянах, түүний дотор ажилгүйдлийн шалтгааныг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд бэлэн буй ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа мэргэжилтний ур чадвар нийцэж байгаа эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдний хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтээр дамжуулан судалж, бодлого боловсруулагчид болон хэрэглэгчдэд хүргэх нь уг судалгааны ач холбогдол оршдог. Та бүхэн судалгааны дүн, тайлантай танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлал, дүн шинжилгээтэй холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье.

СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ



БУСАД МЭДЭЭ

04/22/2019
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
03/19/2019
Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ
02/21/2019
МАЛЧДЫН АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА
02/15/2019
ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА
02/11/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА
01/30/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
12/25/2018
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
12/24/2018
ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
11/20/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
10/14/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!