ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА



Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийг тодорхойлох зорилго бүхий барометрийн судалгааг 9 дэх жилдээ гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна. Судалгааны үр дүн нь салбарын бодлогод төдийгүй эрдэмтэн, судлаачид, чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажиллагчдад ач холбогдол бүхий мэдээлэл болсоор ирснийг хэлэхэд таатай байна. Бидний судалгаа нь төрийн удирдлага болон батлан хамгаалахын үйл ажиллагаа, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбаруудаас бусад 18 салбарын хүрээнд хийгдсэнээрээ онцлог юм. Энэхүү судалгаа нь олон улсын аргачлалын дагуу хийгддэг бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн ирэх нэг жилийн хугацаан дахь ажиллах хүчний эрэлт хэрэгцээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар, бүс нутгийн байршлаар, ажил мэргэжил бүрээр тодорхойлохын зэрэгцээ өнгөрсөн жилийн ажил мэргэжлийн хомсдолыг мөн дээрх үзүүлэлтүүдээр тодорхойлон гаргадаг болно. Энэ удаагийн судалгаагаар бид 2019 оны хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, өнгөрсөн жилийн ажиллах хүчний хомсдолыг тодруулан, тайлагнаж байна. Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье.

СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ



БУСАД МЭДЭЭ

04/22/2019
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
03/19/2019
Байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ
02/21/2019
МАЛЧДЫН АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА
02/15/2019
ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА
02/11/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА
01/30/2019
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛӨВ
12/25/2018
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2018 оны ажлаа дүгнэлээ
12/24/2018
ХНХСИ ажилтнуудынхаа дунд анхдугаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
11/20/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
10/14/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!