"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс “ИРЭЭДҮЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ” эрдэм шинжилгээний хурлыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа .

Эрдэм шинжилгээний хуралд нийт 13 их, дээд сургуулийн 34 бүтээлээс шалгарсан 8 илтгэл тавигдсан бөгөөд 1-р байранд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 4-р дамжааны оюутан С.Дөлгөөн, Д.Төгс-Ирээдүй нар “Техник, технологийн өөрчлөлт болон бүтээмжийн хамаарал” сэдэвт илтгэлээр, 2-р байранд ОУУБИС-ийн II дамжааны оюутнууд болох Ж.Биндэрьяа, Б.Баярзул нар “Мэдээлэл технологийн эрин зууны ажил горилогчдод тавигдах ур чадвар” сэдэвт илтгэлээр,3-р байранд Отгонтэнгэр их сургуулийн III дамжааны оюутан Н.Булгантамир “Аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагад нөлөөлөх нь” сэдэвт илтгэлээр тус тус шалгарсан байна.

Xуралд Хөдөлмөр,Нийгмийн Хамгааллын яам, Олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Их дээд сургуулийн оюутан залуучууд, шүүгчдийн бүрэлдэхүүн нийт 70 гаруй хүн оролцлоо.

Шалгарсан бүтээлийн шагналыг ”ИРЭЭДҮЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ” залуучуудын нэгдсэн арга хэмжээн дээр гардуулах болно.







БУСАД МЭДЭЭ

20/10/2018
"Эрдэм шинжилгээний хурал" зохион байгуулагдлаа.
14/10/2018
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
05/04/2018
ХНХСИ-ийн "Эрдэм шинжилгээний ажил, илтгэл"-ийн уралдаан 2018
02/07/2018
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ
02/07/2018
“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулга
01/18/2018
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАХИН 3% БУУРЛАА
01/11/2018
ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
01/10/2018
ЖИЛИЙН 12 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ОЛГОНО
11/15/2017
С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
09/01/2017
ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
08/29/2017
2015-2016 оны төгсөгчдийн анхааралд !!!