Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

ТЭТГЭВРИЙГ ИЖИЛ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМЭХ БОДЛОГО БАРИНА

01/11/2018
by Мөнхтулга Админ
2018 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газар Нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж 117 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ хөрөнгийг нийт тэтгэвэр авагчдадаа тооцоолох юм бол нэг хүний тэтгэвэр дунджаар найман хувиар нэмэгдэх юм. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 381 мянга гаруй ахмадын 60 шахам хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байгаа учраас нийтээр нь ижил хувиар нэмэх нь зөв шийдэл биш гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд харж байгаа. Учир нь бага тэтгэвэр авдаг хүмүүсийнх бага л нэмэгдэнэ. Харин ахиу тэтгэвэр авдаг хүмүүсийнх ахиу нэмэх талтай. Тиймээс тэтгэвэр тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх асуудлыг Засгийн газарт оруулахдаа тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого барьж ажиллаж байгаа. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна.