Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо

09/01/2017
by Мөнхтулга Админ

Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 90 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежүүд өнөөдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа.

Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид 16 салбарын хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгаа 192 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Монгол Солонгосын хамтарсан Полтехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт "Эрдмийн баяр"-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 51 жилийн түүхтэй тус политехник коллежийн багш сурагчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ.

AG7B4810.JPG?1504254450316

AG7B4934.JPG?1504254462081