Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

Наадмын өмнөх "Насны Хишиг" олгож эхэллээ .

06/21/2017
by Admin Дука

Ахмадууддаа "Насны Хишиг" олгох ажил өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан уг зорилтыг хэрэгжүүлж насны хишгийг жилд 2 удаа олгохоор болсон. Үндэсний их баяр наадмаас өмнөх олголтод нийт 117 034 ахмад хамрагдана.

65-69 настай ахмадууд 50 000 төгрөг,
70-79 настай ахмадууд 80 000 төгрөг,
80-89 настай ахмадууд 150 000 төгрөг,
90-ээс дээш настай ахмадууд 250 000 төгрөг тус тус олгоно. Бүртгэгдсэн ахмадуудын мөнгө дансанд орно, хэрэв бүртгүүлж амжаагүй бол сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандаарай.