Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
1. Ажлын байрны нэр: Гадаад харилцааны мэргэжилтэн
Ажлын байрны зорилго: Байгууллагын гадаад харилцаа, олон талт хамтын ажиллагааг өргөжvvлэн хөгжvvлэх, гадаад хамтын ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэхэд оршино.
Тавигдах шаардлага:
- Гадаад харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, бусад хэлний зохих мэдлэгтэй;
- Англи хэлний аман болон бичгийн орчуулга, ярианы ур чадварыг эзэмшсэн 2-ээс дээш жилийн туршлагатай байх;
- Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
- Багаар ажиллах чадвартай;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар;
- Зураг 4*6 хэмжээтэй;
- Дипломын хуулбар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл.
Нийтлэгдсэн огноо: 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр
Хүлээж авах хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл
Хүлээж авах газар: Хан-уул дүүрэг, 2-р хороо, Хөдөлмөрийн ордон, 6 давхар
Холбоо барих утас: 77111331; 99367668
Веб хуудас:
www.rilsp.gov.mn
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
Тамгын газар