Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; pgsql has a deprecated constructor in C:\ms4w\Apache\htdocs\modules\pgsql.class.php on line 2
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт

Бидний тухай


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" 55 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал болон хүн амын хөгжлийн бодлогын суурь судалгаа, шинжилгээ, хэтийн болон ойрын төлөвлөлт, тооцоолол хийж, зөвлөмж боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь тамгын газар, үндсэн судалгааны нэгж болох хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн бодлогын судалгааны болон мэдээллийн технологийн секторүүдээс бүрдэнэ.

 

БОДИТ СУДАЛГАА ОНОВЧТОЙ БОДЛОГО