Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Zahiral%20Pic.jpg?1511329723479


Манай байгууллагын цахим хуудсанд зочилж байгаа эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, халамжийн бодлого, зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга, аргачлалын асуудлаар төрөөс бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиглэлээр ажилладаг.

Бид Монгол улсын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны хүрээнд "Барометрийн судалгаа", мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий "Их, дээд сургууль, МБСБ-ын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа", "Цалин хөлсний бүтцийн судалгаа" зэргийг тодорхой давтамжтайгаар тогтмол, мөн "Ажил олгогчоос ажилтанд тавигдах шаардлагын судалгаа", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн судалгаа" зэрэг ажлыг зохион байгуулан, гүйцэтгэдэг. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны төлөв, чиг хандлагыг тооцоолох, хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлт болон хөгжлийн асуудлын суурь судалгаа, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээний нөлөөлөл, хүртээмж, хэрэгжилтийг тодруулах зорилго бүхий судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж, гүйцэтгэж байгаа билээ.

Судалгаа, шинжилгээний ажлын үр дүн нь бодлого боловсруулагчдад төдийгүй эрдэмтэн, судлаачид, хэрэглэгчдэд чухал ач холбогдол бүхий мэдээлэл болдог гэдгийг хэлэхэд таатай байна.

Та бүхнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн цахим хуудсанд зочилж, манай байгууллагын үйл ажиллагаа, судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн ажилдаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

                                       Хүндэтгэсэн, ЗAХИРАЛ Signature%20BLACK.png?1511329608703 М.АЛТАНСҮХ