Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хийж гүйцэтгэсэн судалгаануудын талаарх мэдээллийг судалгаа цэснээс татаж аваарай.
 


 

Эрхэм зорилго:

Төрөөс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн суурь судалгаа шинжилгээ хийж, бодлого боловсруулагч нарт зориулсан зөвлөмж боловсруулахад оршино.

Үйл ажиллагааны зорилт, үндсэн чиглэл:

  1. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах
  2. Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа хийх, ажиллах хүчний хэтийн төлөвийг тодорхойлох, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  3. Цалин хөлс, хөдөлмөрийн норм, норматив, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлаар суурь судалгаа, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  4. Хөдөлмөрийн эрх зүйн акт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хөдөлмөрийн нөхцлийн асуудлаар салбарын яам, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, судалгаа, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  5. Нийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, итгэлцүүр, сангийн удирдлагын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах
  6. Нийгмийн халамжийн бодлого, зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга, аргачлал, хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах
  7. Хөдөлмөр болон нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын судалгаа, шинжилгээний арга зүйн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах
  8. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах
  9. Олон улсын байгууллага тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн нэгж, үндэсний судалгаа, шинжилгээний байгууллагуудтай эрдэм шинжилгээний ажлаар холбоо тогтоож, туршлага солилцох, хамтран ажиллах

Үйл ажиллагааны хамрах хүрээ:

  • I. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах
  • II. Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа хийх, ажиллах хүчний хэтийн төлөвийг тодорхойлох, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  • III. Цалин хөлс, хөдөлмөрийн норм, норматив, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлаар суурь судалгаа, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  • IV. Хөдөлмөрийн эрх зүйн акт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хөдөлмөрийн нөхцлийн асуудлаар салбарын яам, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, судалгаа, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  • V. Нийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, итгэлцүүр, сангийн удирдлагын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах
  • VI. Нийгмийн халамжийн бодлого, зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга, аргачлал, хүн ам зүйн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах
  • VII. Хөдөлмөр болон нийгмийн хамгаааллын салбарын ажилтнуудын судалгаа, шинжилгээний арга зүйн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах
  • VIII. Судалгаа, шинжилгээний бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох
  • IX. Мэдээллийн технологийн дэвшлийг судалгаа, шинжилгээний хөгжлийн хурдасгуур болгон ашиглах боломжийг бүрдүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх
  • X. Мэдээллийн технологийн инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх;
  • XI. Төр хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах
  • XII. Олон улсын байгууллага болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн нэгж, үндэсний судалгаа, шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах

БОДИТ СУДАЛГАА ОНОВЧТОЙ БОДЛОГО