Бүтэц, зохион байгуулалт

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь үндсэн 5 нэгжээс бүрддэг.

• Тамгын газар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн өдөр тутмын үйл ажиллагааг хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, удирдан зохион байгуулах.

• Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор: Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар болон хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа хийх, дунд, урт хугацааны таамаглал, загварчлалыг хөгжүүлэх шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж боловсруулах.

• Хүн амын хөгжлийн бодлогын судалгааны сектор: Хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, загварчлалыг хөгжүүлэх, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах.

• Нийгмийн хамгааллын бодлогын судалгааны сектор: Нийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, сангийн удирдлага, нийгмийн хамгааллын бодлогын болон нийгмийн халамжийн зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга аргачлалын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах.

• Мэдээллийн технологийн сектор: Мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан судалгаа , шинжилгээний арга аргачлал, үр дүн, мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг.

БОДИТ СУДАЛГАА ОНОВЧТОЙ БОДЛОГО