Нийгмийн хамгааллын бодлогын судалгааны сектор



НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР
 

Нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд хүн амын ерөнхий хэв маяг, холбоог тогтоох, урьдчилан таамаглал хийх, төрөлжүүлэн судалж, шинэчлэх, олон нийтийн санаа бодлыг гаргах, түүндээ үндэслэн цаашдын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа төлөвлөх зорилгоор хийдэг.

Тэтгэврийн даатгалын сангийн актуар тооцоолол:

Жайка төслийн хүрээнд шинжилгээний багтай хамтран Монгол Улсын хүн амын тоог насаар, 1 жилийн давтамжтайгаар 2100 он хүртэл тооцсон. Улмаар, тэтгэвэр авагчид, даатгуулагчдын тоог хэд хэдэн хувилбаруудаар симуляци хийн тооцоолж, тэтгэвэр, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн тооцооллыг хийснээр цаашид тэтгэвэр, тэтгэмжийн бодлого, сангийн хөрөнгийг зөв зохистой удирдах бодлогыг урьдчилан харах бололцоотой болж байгаа юм. Актуар тооцооллоор жил бүрийн тэтгэвэр авах хүний тоо, даатгуулагчдын тоо, сангийн хөрөнгийн тооцооллыг 2100 он хүртэл хийсэн.

ХНХЯ-ны хэрэгжүүлж буй бодлогын талаар олон нийтийн санал бодол судалгаа:

Судалгааг шинээр эмхлэн байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийн ойлголт, үнэлэлт, дүгнэлтийг тодруулах, мөн хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын талаар иргэдийн саналыг тодруулж салбарын бодлогод тусгах зорилгоор хийсэн. Судалгаанаас ХНХЯ-ны хэрэгжүүлж буй бодлогын талаар олон нийт хэрхэн дүгнэж буй талаар дараах үр дүнгүүдийг тодруулсан. Үүнд:

""Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны арга зүйг сайжруулах" шинжилгээний ажил:

Судалгааны зорилго нь шинэ аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход өрхийн оноог бодитой тогтоож буй эсэхэд үнэлгээ хийх, 2019 онд ӨМНС-г шинэчлэх ажлын хүрээнд нийгэм, эдийн засгийн өөрчлөлт өрхөд хэрхэн нөлөөлж байгааг судлахад оршино. Шинжилгээний ажлын хүрээнд дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн нөлөөллийн шинжилгээ

Шүдний протезийн үнийн хөнгөлөлт

Монгол Улсад 2016 оны байдлаар 257.51 мянган ахмад настан байгаа бөгөөд тэдний амжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Үүний нэг нь 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль"-ийн 5.1.1-д "хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутамд нэг удаа нөхөн олгох" гэж заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын байдлаар нийт 47.4 мянган хүн протез, ортопедийн хэрэгслийн үнийн хөнгөлөлт эдэлсэн. Үүнээс дийлэнх нь буюу 51.5 хувь нь шүдний протезийн үнийн хөнгөлөлтөд хамрагдсан байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жилд нэг удаа нөхөн олгох байсан бол "Ахмад настны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын дагуу уг хуулийн 8.1.1.-д "... шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг гурван жилд нэг удаа ..." нийгмийн халамжийн, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгохоор өөрчилсөн. Уг хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тус халамжийн үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдийн санал бодол, хэрэгжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлийг судлах, санхүүгийн зардлийн тооцоо хийх хэрэгцээ, шаардлагын үүднээс энэхүү судалгааг хийлээ.

Судалгааны зорилго: Ахмад настны тухай хуулийн 8.1.1.-д заасан ахмад настанд олгох шүдний протезийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах, хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны зорилтууд үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна:

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй бодлогын талаар олон нийтийн санал бодол.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмхлэн байгуулагдсанаас хойш салбарын бодлогод нөлөөлсөн олон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг батлуулж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, ахмад настнуудын эрхийг хангахад төрөөс баримтлах зарчим болон ахмад настныг насаар ялгаварлахгүй байх, хүчирхийлэл дарамтад оруулахгүй байх, ахмадуудын хөгжих, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд оролцох эрх болон хамгааллын асуудлыг тусгасан "Ахмад настны тухай" хууль, 65 нас хүрсэн ахмад настнуудад "Насны хишиг" олгох журам, Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэн мөнгө хэлбэрээр, үлдсэн хүүхдүүдэд хадгаламж хэлбэрээр байршуулан нөхөн олгох эрх зүйн орчин, "Орлоготой оюутан" үндэсний хөтөлбөр, аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр, эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний гепатит вирусийн эмийн хөнгөлөлт, оношилгоо шинжилгээ хийхтэй холбоотой ажлын хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдох бодлого, арга зүйгээр хангах зэрэг ажлыг дурдаж болно. Эдгээр журам, дүрмүүдийн хэрэгжилтийн талаар олон нийт хэрхэн хүлээн авч, ойлгож, үнэлж дүгнэж буйг тодруулж, цаашид хэрэгжүүлэх салбарын бодлогод тэдний санал бодлыг тусган ажиллах үүднээс энэхүү судалгааг хийлээ.

Судалгааны зорилго: Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийн ойлголт, үнэлэлт, дүгнэлтийг тодруулах, мөн хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын талаар иргэдийн саналыг судалж, салбарын бодлогод тусгахад оршино.

Судалгааны зорилтууд:

"Нийгмийн халамжийн үйлчилгээний нөлөөллийн шинжилгээ - Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ" судалгаа

Судалгааны зорилго нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах, хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулахад оршино. Уг судалгаанаас хүлээгдэж буй үр дүн:

 

БОДИТ СУДАЛГАА ОНОВЧТОЙ БОДЛОГО