Захирлын мэндчилгээ

Zahiral%20Pic.jpg?1511329723479


       Манай байгууллагын цахим хуудсанд зочилж байгаа эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

     Монгол Улсын Засгийн газраас улс орны хөгжлийн үндэс нь Сайн төр, Монгол хүн, Монголын баялаг гэж үзэн “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, ”Шударга ёсыг дээдэлсэн сахилга, хариуцлагатай, тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлсэн. Манай байгууллага энэхүү тэргүүлэх үзэл баримтлалыг гол чиглэлээ болгон улс орныхоо хөгжил, төр засгийн оновчтой бодлого, шийдвэр гаргахад бодит хувь нэмэр оруулах суурь судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхийн төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

   Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар баримтлах бодлогын суурь судалгаа, шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах нь бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл бөгөөд энэ үйлсэд эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийнхэн, иргэд, гадаад, дотоодын түншүүд та бүхэнтэй хамтран ажиллахад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

     Манай цахим хуудсаар зочилж, байгууллагын үйл ажиллагаа, судалгааны үр дүнтэй танилцан өөрсдийн ажилдаа ашиглах бодит судалгаа шинжилгээ, арга зүй, мэдээ, мэдээллийг хүлээн авна гэдэгт итгэл дүүрэн байна.

     Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

     Хүндэтгэсэн,

ЗАХИРАЛ Signature%20BLACK.png?1511329608703Б.БАТБААТАР